Аялал

50 жилийн түүхт галт тэрэгний аялал

Парисаас эхлэх нэг шөнийн аялал Газар дундын тэнгисийн эргийг туулан Монте-Карлод хүрнэ.

Европын хамгийн алдартай тансаг галт тэрэгний нэг болох Venice Simplon-Orient-Express шинэ маршрутад Монаког багтаана. Парисаас эхлэх нэг шөнийн аялал Газар дундын тэнгисийн эргийг туулан Монте-Карлод хүрнэ. 

 

Тансаг аяллын гол утга нь очих газраасаа илүүтэй туулах замын мэдрэмжтэй холбогдох нь бий. Үүний нэгэн тод жишээ бол Belmond компанийн Venice Simplon Orient Express галт тэрэгний шинэ маршрут юм. Тус галт тэрэг 2027 оны тавдугаар сарын 10-наас эхлэн Парисаас Монаког чиглэн аялах бөгөөд Монте-Карло хотод анх удаа зогсохоор болжээ. Жил бүр тогтмол зохион байгуулагдах уг аялал Францын Ривьерагийн эргийг даган үргэлжилж, Монакогоос цааш Венец хотод хүрнэ.

 

1977 онд Монте-Карлод болсон Sotheby’s дуудлага худалдаанаас Belmond-ийн үүсгэн байгуулагч Жеймс Б. Шервуд (James B. Sherwood) Ар Деко хэв маягийн хоёр унтлагын вагон худалдан авснаар Venice Simplon-Orient-Express-ийг сэргээн засварлах эхлэл болжээ. 1982 онд галт тэрэг анхны аяллаа эхлүүлсэн түүхтэй. Ийнхүү 50 жилийн дараа Монте-Карло хот уг галт тэрэгний аяллын шинэ зогсоол болж байна.

Зорчигчид Historic Cabin, Suite, Grand Suite гэсэн гурван төрлийн өрөөнөөс сонголтоо хийх боломжтой. Харин хамгийн онцгой сонголт нь Францын уран бүтээлч JR-тэй хамтран бүтээсэн L’Observatoire хувийн купэ юм.