Чиг хандлага
Монголын сийлбэрчид Дэлхий тайзнаа
Монголын мөсөн сийлбэрчид Испанид болсон олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ.
Испанийн Мадрид хотын Торрехон хотод болсон “International Ice Festival” олон улсын мөсөн сийлбэрийн V тэмцээнд Ц. Мөнх-Эрдэнэ, Б. Доржнамжил нар “Тэнгисийн үнсэлт” бүтээлээрээ тэргүүн байр хүртжээ. Монгол уран бүтээлчид ийнхүү авьяас, ур чадвараа олон улсын тавцанд харууллаа.



Энэ жил “Тэнгисийн титанууд” (Titanes del Mar) сэдвийн дор болсон тус тэмцээнд 14 орны 10 багийн 22 шилдэг уран бүтээлч долоо хоногийн турш 25 ширхэг мөсөн блокоор ур чадвараа сорьсон байна.
анай улсыг төлөөлөн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, мөсөн сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ болон уран бүтээлч Б.Доржнамжил нар оролцож, “Тэнгисийн үнсэлт” нэртэй уран нарийн хийцтэй бүтээлээрээ дэлхийн 17-21 удаагийн аваргуудыг ардаа орхин тэргүүн байр, 10,000 еврогийн шагналын эзэд болжээ. Энэ нь тэдний анхны амжилт биш бөгөөд 2024 онд тус фестивальд тэргүүн байр эзэлж байжээ.



















