Архитектур, дизайн
Нью-Йоркийн хуучин төмөр зам дээрх үнэт эдлэл
High Line нь анх өндөрт байгуулсан ачаа тээврийн төмөр зам байжээ.
1934 онд ашиглалтад орж, Манхэттэний баруун хэсгээр хүнс, мах, сүү зэрэг бараа тээвэрлэдэг байжээ. Харин өнөөдөр хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэн болсон. Энэ намар тэрхүү зам доор агаараар хэлбэрээ хадгалдаг 10 метр орчим өндөр алтлаг могой сүндэрлэжээ.

Италийн тансаг зэрэглэлийн Bvlgari брэндийн АНУ дахь олон нийтэд зориулсан анхны уран бүтээл болох “auruBOROS – Urban Memory and Collective Dream” нь Нью-Йоркийн High Line цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэжээ. Берлиний уран бүтээлч Марко Канэваччи, Ена Янг нар хамтран бүтээжээ. Уг бүтээлийг агаараар хийллэж, түр хугацаанд тогтсоосон нь үнэт эдлэл заавал үнэтэй, хүнд, мөнхийн байх албагүй гэсэн санааг илэрхийлжээ. Түүнчлэн гялгар гадаргуу дээр эргэн тойрны юмс үзэгдэл ойж харагдах нь тун сонирхолтой юм.



Бүтээлийн "auruBOROS” хэмээх нэр нь алт гэсэн утгатай aurum болон сүүлээ хазсан могойг дүрсэлдэг эртний бэлгэдлээс үүдэлтэй. Тойрог болон эргэлдэх хэлбэр нь төгсгөлгүй үргэлжлэх шинэчлэл, өөрчлөлтийн санааг илэрхийлдэг. Үнэт эдлэлийн бэлэгэдэл ийнхүү хүний биед зүүдэг жижиг хэлбэрээс гадаах ертөнц рүү шилжиж буйн илрэл болгосон уг үзэсгэлэнг 9 сарын 20 хүртэл олон нийтэд хүргэнэ.



















