Автомашин
McLaren-ийн дараагийн бүтээл W1
2026/07/09
Их Британийн McLaren компани шинэ автомашин болох W1-ээ танилцууллаа.
Энэ загвар нь тус брэндийн хамгийн алдартай F1 болон P1 автомашины дараагийн үе гэж тооцогдож байна. W1 нь бензин хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулсан учраас асар өндөр хүчин чадалтай. Товчхондоо, энгийн спорт автомашинаас хэд дахин хурдлах чадвартай бөгөөд жолооч замын хөдөлгөөн, дугуйн саадыг илүү бодитоор мэдрэхээр зохион бүтээжээ.
Мөн автомашины их бие нь агаарыг зүсэх хэлбэртэй тул өндөр хурдтай үед илүү тогтвортой явдаг. Зөвхөн 399 ширхэг үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд бүх автомашин худалдаанд гарахаасаа өмнө эзэдтэй болсон нь W1 ямар өндөр үнэ цэнтэй болохыг харуулж байна.






















