Улаан хивсний ёслол

78 дахь удаагийн "Эмми" шагналын эзэд тодорлоо

Хөтлөгч Мариска Харгитей сүүлийн 15 жилийн хугацаанд Эммигийн ёслолыг эхнээс нь дуустал хөтөлсөн анхны эмэгтэй болсон.

78 дахь удаагийн Emmy Awards Лос Анжелес хотод боллоо. Emmy Awards нь АНУ-ын телевизийн салбарын шилдэг бүтээл, жүжигчин, найруулагч, зохиолч, техник уран бүтээлчдийг шалгаруулдаг кино наадам билээ.

Энэ жилийн наадмаар Apple TV+, HBO-ын кино бүтээлүүд шилдгээр тодорсон нь хүмүүсийн анхаарлыг татав. Учир нь өмнөх жилүүдэд ихэвчлэн Netflix-ын бүтээлүүд олны анхаарлын төвд байдаг байв.

 

Энэ үдшийн хамгийн олон шагналыг "Шилдэг драмын цуврал" төрөлд шалгарсан “The Pitt” хүртсэн бол тус цувралын гол дүрийг бүтээсэн Ноа Уайл “Драмын цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын эзэн болжээ.

“Шилдэг инээдмийн цуврал” төрөлд “Widow's Bay” кино шалгарсан бол “Шилдэг богино хэмжээний цуврал” төрөлд “DTF St. Louis” олон ангит кино тэргүүлсэн байна.

Хөтлөгч Мариска Харгитей сүүлийн 15 жилийн хугацаанд Эммигийн ёслолыг эхнээс нь дуустал хөтөлсөн анхны эмэгтэй болсон нь энэ удаагийн шагнал гардуулах ёслолын бас нэг онцлог байлаа. 

Онцлох мэдээ


Улаан хивсний ёслол

Met Gala 2026: Загвар бол урлаг