Улаан хивсний ёслол
Каннын олон улсын 79 дэх удаагийн кино наадам
Каннын олон улсын кино наадам 2026 оны 5 сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
Европын “Том гурав” (Венец, Берлин, Канн), дэлхийн “Том тав” кино наадмуудын нэгд багтдаг зөвхөн кино уран бүтээлчид гэлтгүй кино урлагт хайртай хэн бүхний анхаарлыг татдаг үйл явдал бол Каннын кино наадам билээ.

Жил бүр Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд кино урлагийн нөлөө бүхий уран бүтээлчид багтдаг уламжлалтай. Өнгөрсөн жил шүүгчдийн ерөнхийлөгчөөр “Barbie” киногоороо поп соёлыг шуугиулсан найруулагч Грета Гервиг ажилласан бол түүний үүргийг энэ жил Францын кино урлагийн нэрт төлөөлөгч, Оскарын шагналт жүжигчин Жюльет Бинош хүлээн авч байна.
Ингэснээр Каннын кино наадам сүүлийн жилүүдэд эмэгтэй уран бүтээлчдийн манлайллыг дараалан үргэлжлүүлж буй цөөн тохиолдлын нэг болж байна.

79 дэх удаагийн наадмын гол онцлох үйл явдлын нэг нь Taxi Driver, Raging Bull, The Irishman зэрэг бүтээлээрээ кино урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн Америкийн домогт жүжигчин Роберт Де Ниро-д Хүндэт Алтан далдуу мод (Honorary Palme d'Or) гардуулах ёслол юм.

Мөн наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн том кино маркетуудын нэг болох “Marché du Film” арга хэмжээнд энэ жил 140 гаруй орны 15 мянга гаруй мэргэжилтэн, 4000 орчим кино төсөл оролцож байна.
Уг арга хэмжээнд Монголын Кино Урлагийн Зөвлөл оролцож, “Давс үүрсэн 40 жил”, “Жинжийгийн төрсөн өдөр”, “Цасхан”, “Тарвас”, “Шар хөвийн зэрэглээ”, “Шонхор” зэрэг кино төслүүдийг олон улсын кино зах зээлд танилцуулжээ.



.jpg)















.jpg)

