Чиг хандлага

Immersive Experience

Immersive experience бол оршихуйн мэдрэмж төрүүлэх зорилготой урлаг, технологийн нэгдэл юм. 

Монгол хамгийн анхны immersive experience-ийг Юнител Групп 20 жилийн ойн хүрээнд хотын төвд нээгээд байна. "ӨРТӨӨ" нэртэй immersive experience нь түүхийн аль нэг үед очиж тухайн орчны нэг хэсэг болон мэдрэх боломжтой гэдгээрээ онцлог юм. Дуу, дүрс, гэрэл, орчны дизайн болон интерактив шийдлээр дамжуулан өнгөрсөн одоо ирээдүйн ялгааг бодитой мэдрэх боломжтой ажээ. Энэхүү томоохон бүтээлийг олон улсын түвшинд хүргэхийн тулд Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 7 орны 300 гаруй уран бүтээлч, инженер, түүхчид хамтран ажиллалаа.

“Өртөө”-ийн босгыг алхмагц цаг хугацаа өөр хэмнэлээр урсаж эхэлнэ. Эртний нүүдэлчдийн дохио тэмдэг, Хүннүгийн элч нарын туулсан зам, Их Монгол Улсын морин өртөөний сүлжээ, улмаар орчин үеийн дижитал ертөнц хүртэлх түүх үзэгчийн өмнө дэлгэгдэнэ. Өнгөрсөн ба ирээдүй нэг цэгт огтлолцож, харилцаа холбоо гэх ойлголт Монголчуудын амьдралд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг мэдрүүлэх нь төслийн гол зорилго юм. Түүнчлэн соёлын өвийг залуу үед илүү ойр, сонирхолтой хэлбэрээр хүргэх шинэлэг шийдэл гэдгээрээ анхаарал татаж байна. 

“ӨРТӨӨ” Immersive Experience нь 2026 оны 6 дугаар сарын 5-аас 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана.