Архитектур, дизайн
Loro Piana-ийн Токио дахь салбар
Loro Piana Италийн гар урлалыг Японы архитектурын гоо зүйг нэгтгэв.
Тансаг хэрэглээний жинхэнэ үнэ цэнэ нүдэнд ил харагдах тансаглалаар хэмжигддэггүй. Заримдаа материалын бүтэц, гар урлал, орон зайн нам гүм мэдрэмж бүхнээс илүүг өгүүлдэг.
Италийн загварын ордон Loro Piana Токиогийн алдарт Omotesando гудамжинд шинэ флагшип дэлгүүрээ нээжээ. Тус дэлгүүр нь брэндийн Япон дахь 15 дахь салбар бөгөөд 1999 онд хамтын ажиллагааг эхлүүлж байсан түүхтэй.

Дэлгүүрийн архитектурыг Японы архитектор Jun Aoki-гийн бүтээсэн. Италийн Тоскана мужид тусгайлан урласан 1,400 гаруй шавар хавтанг долоон өөр өнгөөр боловсруулж, Loro Piana-гийн нэхмэл материалын зөөлөн бүтэц, байгалийн өнгийг гадна төрхөд шингээсэн байна.


Нээлтийн үзэсгэлэнд Loro Piana-гийн зуун гаруй жилийн түүхэн материал, гар урлалын өвийг дэлгэжээ. Италийн Varallo дахь түүхэн архиваас сонгосон бүтээлүүдээр дамжуулан cashmere, baby cashmere, vicuña зэрэг ховор материалыгтанилцуулжээ. Италийн архитектурын өв соёл болон Японы гоо зүйг шингээсэн энэхүү дэлгүүрийг Loro Piana-ийн өнөөг хүртэл бүтээсэн хамгийн том бөгөөд шинэлэг дэлгүүрийн нэг гэж гүйцэтгэх захирал Frederic Arnault ярилцлагадаа онцолжээ.




















