Чиг хандлага
“Monde Selection”-с “Gold Quality Award” хүртлээ
“Sengur Ultra” шар айргийг БНСУ-ын зах зээлд экспортлож эхэллээ.
Дэлхийн түвшинд чанараа баталгаажуулсан “Sengur Ultra” шар айраг БНСУ-ын зах зээлд албан ёсоор экспортлогдож эхэллээ. Хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн стандартад өндөр “босго” тогтоодог БНСУ-ын зах зээлд ийнхүү нэвтэрч буй нь Монголын шингэн хүнсний салбар экспортын шинэ шатанд гарсны илэрхийлэл юм.

Экспортын амжилтын гол үндэс нь бүтээгдэхүүний дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанар юм. Энэхүү шар айраг нь олон улсын чанарын үнэлгээний нэр хүндтэй байгууллага болох “Monde Selection”-с “Gold Quality Award” буюу (Алтан шагнал) хүртээд байна. Дэлхийн хэмжээний мастер сомелье болон амталгааны мэргэжилтнүүд “Blind Tasting” буюу сохор амталгааны аргаар үнэлэхдээ дараах өвөрмөц чанарыг онцолжээ. Энэ нь амт, үнэр, бүтэц, тэнцвэр зэрэг мэдрэхүйн үзүүлэлт, найрлага, үйлдвэрлэлийн арга технологи, шошгожилт, техникийн стандарт зэрэг шалгуур юм.

Ийнхүү “Sengur Ultra” шар айраг БНСУ-ын GS25 сүлжээ дэлгүүрийн 15,000 салбараар борлуулагдаж эхэлсэн нь Монгол брэндүүд олон улсын зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтойг дахин харууллаа.

















