Архитектур, дизайн
Дэлхийн II дайны үеийн бүтээл дуудлага худалдаанд оролцоно
Урлагийн зах зээл дэх энэ оны хамгийн өндөр хүлээлттэй арилжаа 5 сарын 18-нд зохиогдоно.
Дэлхийн II дайн дууссаны дараах Жексон Поллокийн уран бүтээл орчин үеийн урлагийн чиг хандлагыг огцом өөрчилсөн билээ. Түүний 1948 онд зурсан “Number 7A, 1948” бүтээл олон нийтийн анхаарлыг татаж байна.
3.3 метр урттай энэхүү зураг нь будгийг асгаж, цацах аргачлалаар бүтээгдсэн хамгийн том хэмжээний бүтээлүүдийн нэг гэж үнэлэгдэж байна. Жексон Поллокийн бүтээл анх удаа дуудлага худалдаанд гарах гэж буй нь урлагийн зах зээлд онцлох үйл явдал болж байна.


1948 онд тэрээр зургийн тавиур ашиглахаа больж, зотонгоо студийн шалан дээр дэлгэн байрлуулж ажиллах болсон нь дүрслэх урлагийн хэлбэрийг шинэчилсэн гэж үздэг. АНУ-ын зүүн эрэгт байрлах Нью-Йорк мужийн Спрингс тосгонд бүтээгдсэн энэ бүтээл нь хөдөлгөөн, хэмнэл, дотоод энергийг дүрслэл болгон хувиргасан хүчтэй илэрхийлэл гэж тооцогддог.


Америкийн абстракт урлагийн нөлөө бүхий илэрхийлэмж
Хар болон саарал өнгийн урсгал, давхарласан шугамуудыг анх харахад эмх замбараагүй мэт боловч өндөр нарийвчлалтай зохион байгуулалттай бүтэцтэй. Поллок өөрийн бүтээлүүдийг “хөдөлгөөн энергийн харагдац” хэмээн тодорхойлдог байсан бөгөөд түүний арга барил нь Америкийн абстракт урлагийн хамгийн нөлөө бүхий илэрхийлэл болсон юм.

Олон арван жилийн турш нийтэд дэлгэгдээгүй уг бүтээл энэ удаа нэрт цуглуулагч С. И. Ньюхаусын хувийн цуглуулгын хүрээнд дахин танилцуулагдаж байна. Дуудлага худалдаа 5 сарын 18-нд Нью-Йорк хотноо зохион байгуулагдана.






















