Үнэт эдлэл
Шарль Бэллийн "Инклинасион" үзэсгэлэн
Тэр нь цаг хугацаагаа зориулах, анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэх, чимээгүйд өөртэйгөө үлдэх боломж юм.
Францын зураач Шарль Беллийн “Инклинасион” үзэсгэлэн Францын Бом-ле-Дам хотын эртний хийдэд толилуулж байна. “Inclination” гэх нэр нь хүний харц, бодол, мэдрэмжийн чиглэлийг илэрхийлнэ. Гол санаа нь байгалийн бидэнд харагдах байдлаас илүү бид байгалийг хэрхэн хардаг вэ гэх асуултыг дэвшүүлнэ.


Шарль Беллийн бүтээлүүдээс улирлын өнгө, өвсний чийг, цэцэг цэцэглэх агшин, ой модны нам гүмийг мэдэрч чадна. Түүний байгалийн зураг тодорхой нэг объектыг харуулхаас илүүтэй температур, үнэр, чийг, гэрлийг мэдрүүлэх зорилготой.
Сүүдрээс тодрон гарч буй асар том цэцэгс сүрлэг атлаа туйлын эмзэг харагдана. Бодит хэмжээ нь томорсон ч байгаль өөрийн түр зуурын үзэсгэлэнт шинж чанараа алддаггүй нь Беллийн уран бүтээлийн онцгой мэдрэмжийг бий болгодог.
Үзэсгэлэнгийн гол санаа нь үзэгчийг яаруулалгүй, нэг бүтээлийн өмнө удаан зогсож, амьд байгалийг анзаарах хугацааг өгөхөд оршино.




Өнөөдөр тансаг хэрэглээг зөвхөн үнэт материал, ховор эд зүйлээр хэмжих болсон энэ үед “Инклинасион” өөр төрлийн тансаг байдлыг сануулна. Тэр нь цаг хугацаагаа зориулах, анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэх, чимээгүй орчинд өөртэйгөө үлдэх боломж юм.


















